РОБОТ ТООС СОРОГЧТОЙ БОЛСНООР ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ?

11,97 тэрбум ам.долларын зах зээлтэй робот тоос сорогчийн хэрэглээ өдрөөс өдөрт өсөж байна. Шинжээчид 2028 он гэхэд энэ зах зээл 50.6 тэрбум ам.доллар хүрнэ гэж үзсэн. Тэгвэл робот тоос сорогчийн хэрэглээ улам бүр өсөх шалтгаан юу вэ? Робот тоос сорогчтой болсноор ямар ашиг тустай вэ? гэсэн асуултад хариулах бяцхан мэдээллийг хүргэж байна.
ЕР НЬ РОБОТ ТООС СОРОГЧ ГЭЖ ЮУ ВЭ?
Робот тоос сорогч нь бусад төрлийн тоос сорогчтой адил бүх төрлийн шалны гадаргуу болон хивс, дрожны тоос шороог сорж цэвэрлэх зориулалттай бие даасан төхөөрөмж юм. Робот хувилбаруудын гол ялгаа нь гэрийн эзэгтэйн хийх ажлыг илүү хөнгөвчилж буй явдал юм.
РОБОТ ТООС СОРОГЧТОЙ БОЛСНООР ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ?
1. ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР
Нэгдүгээрт ашиглахад маш хялбар байдаг. Төхөөрөмж өрөөний зайг мэдэрч өөрөө замын зураглалаа тооцоолон ажилладаг. Зүгээр л төхөөрөмжийг шалан дээр зохих эхлэх цэг дээр байрлуулснаар, цэвэрлэхэд бэлэн болно.
2. ГАЙХАЛТАЙ ҮР АШИГТАЙ
Робот тоос сорогч нь олон үүрэг гүйцэтгэдэг. Тэд зөвхөн цэвэрлээд зогсохгүй орон зайг санаж, хуримтлуулсан тоос шороогоо юүлж, цэнэг нь багасвал өөрийгөө цэнэглэнэ. Мөн ухаалаг гар утасны апп-р дамжуулан хүссэн газраасаа удирдах боломжийг танд олгоно.
3. ТАНЫ ЦАГИЙГ ХЭМНЭДЭГ
21-р зуунд хүн бүрийн амьдрал улам завгүй болж байна. Робот тоос сорогчийн хамгийн чухал давуу талуудын нэг нь тоос сорогч ажиллаж байх үед та заавал хамт байх шаардлагагүй юм. Гэрээсээ гарахаасаа өмнө асаахад л хангалттай бөгөөд гэрийн цэвэрлэгээг гэр эзгүйд ч хийх болно. Тиймээс тоос соруулах цагийг ажлаа хийх, амрах, хүүхдүүдтэйгээ тоглох, хоббигоо хийж өнгөрөөх зэрэгт зарцуулаарай.
4. ӨӨР ӨӨР ГАДАРГУУ ДЭЭР АЖИЛЛАДАГ
Робот тоос сорогч нь хивс, модон шал, хулдаас, бетон зэрэг олон төрлийн гадаргуу дээр шилжин ажиллах боломжтой.
5. БҮХ ТӨРЛИЙН БОХИРДЛЫГ ИЛРҮҮЛДЭГ
Бүх төрлийн гадаргуу дээр ажиллахаас гадна бүх төрлийн тоос, шороог арилгах чадвартай. Дөнгөж унасан тоос шорооноос эхлээд таны хивсэнцэрт гүн шингэсэн бохирдлыг хүртэл сорж цэвэрлэх чадвартай. Ухаалаг тоос сорогчийн дийлэнх нь авсаархан хэмжээтэй хэдий ч улам бүр хүчирхэг сорох хүчин чадалтайгаар бүтээгдсэн.
Суурилуулсан мэдрэгчийнхээ тусламжтайгаар төхөөрөмжүүд нь янз бүрийн нөхцөлд шаардлагатай цэвэрлэгээний хэмжээг илрүүлж, цэвэр болтол нь дахин дахин давтаж тоосыг сордог.
6. ХИЛ ХЯЗГААРЫГ ТОГТООНО
Түүний өөр нэг давуу тал нь програмчлагдсан орон зайд ажиллах чадвар юм. Жишээлбэл, хэрэв төхөөрөмж ажиллаж байх үед өөр өрөөнд хүүхдүүд тоглож байгаа бол програмчлалын функцэд виртуал ханыг суулгаж, роботыг хаалга болон бусад саадаар дамжин өнгөрөхөөс сэргийлнэ. Үүний нэгэн адил, хэрэв та гэртээ тэжээвэр амьтадтай бол тэднийг айлгахгүйн тулд төхөөрөмжийн цэвэрлэгээний хамрах хүрээг хялбархан хязгаарлаж болно.
7. ЖИЖИГ, АВСААРХАН, ХАДГАЛАХАД ХЯЛБАР
Робот тоос сорогч нь энгийн тоос сорогчоос хамаагүй жижиг тул хаана ч, ямар ч зайд амархан хадгалах боломжтой.
Үр ашигтай, үр дүнтэй цэвэрлэгээний хүчин чадлыг ашиглахын тулд ухаалаг робот тоос сорогч нь олон хүмүүс, бизнес эрхлэгчид, худалдааны байгууллагуудын сонголт болж байна.