NANOFIBER даавуу гэж юу вэ?

Mopa® 580 Олон үйлдэлт утасгүй шал угаагчийн цэвэрлэгээ болон өнгөлгөөний алчууруудыг #nanofiber даавуугаар хийсэн. Энэхүү даавууны талаар таны мэдвэл зохих мэдээллийг зураг бүрийн доор тайлбартай орууллаа. :D
#Nanofiber нь нано технологиор хийсэн цэвэрлэгээний даавуу юм. Энэ материалаар хийсэн алчуур нь тоос, шороо, асгарсан шингэн зүйлс зэргийг СОРОНЗОН мэт татдаг.
Бага зэрэг наалдамхай бүтэцтэй учраас шороо, тоосыг тойруулан тараахгүйгээр шингээж, шууд арилгадаг. Нанофибер даавуугаар шил, мод, пильта зэрэг бүх төрлийн хатуу гадаргууг цэвэрлэх боломжтой алчуур хийхэд ашигладгаас гадна сүүлийн үед төрөл бүрийн амны хаалт хийхэд ч бас ашиглаж байна.
Нанофибер нь ашигласан полимерийн төрөл, дизайны онцлогоос хамааран ихэвчлэн 50-500 нанометр /0.000005-0.00005 см/ хүртэлх диаметр бүхий МАШ НАРИЙН утаснуудаас бүрддэг.
Жижиг толбо нь цэцгийн тоос. Зүүн талд байгаа том утас нь нанофибер биш харин 75,000 нм диаметртэй хүний үс юм. Хэрэв та анхааралтай ажиглавал цаана нь Нанофибер даавууны сүлжээ харагдаж байна.
Нанофиберийн давхарга шүүлтүүрийн ачаар бусад даавуунаас илүү удаан хугацаанд ашиглах боломжтой. Энгийн даавуу нь материалын бүх гүнд хог хаягдлаар дүүрсний дараа ашиглалтын хугацаа нь дуусдаг. Харин нанофиберийн шүүлтүүр бүхий гаднах материал нь тоос, шороог гадаргуу дээр барьж, бусад давхаргыг бөглөрөхөөс сэргийлдэг.
Шүүлтүүрийн ашиглалтын хугацааг уртасгаснаар хэрэглэгч олон удаа алчуур худалдаж авах шаардлагагүй болно гэсэн үг юм. Тиймээс, олон нарийн ширхэгтэй нанофибер нь илүү өндөр өртөгтэй хэдий ч урт хугацаанд их зардал хэмнэхэд тусалдаг.