






iRobotӨдөр тутмын завгүй амьдралд зориулан бүтээгдсэн энэхүү ухаалаг, өндөр хүчин чадалтай цэвэрлэгээний робот нь 4 дахин илүү хүчтэй соролт, халуун усаар толбо цэвэрлэх технологи, мөн бохирдлыг ялгаж таних, нөхцөл байдалд автоматаар дасан зохицдог дэвшилтэт хиймэл оюун (AI) ухаантай.
Roomba® Max 775 Ухаалаг робот цэвэрлэгч + AutoWash™ өөрийгөө цэвэрлэгч суурь
Өдөр тутмын завгүй амьдралд зориулан бүтээгдсэн энэхүү ухаалаг, өндөр хүчин чадалтай цэвэрлэгээний робот нь 4 дахин илүү хүчтэй соролт, халуун усаар толбо цэвэрлэх технологи, мөн бохирдлыг илрүүлж нөхцөл байдалд автоматаар дасан зохицдог дэвшилтэт хиймэл оюун (AI) ухаантай.
Өөрийгөө автоматаар цэвэрлэх функц бүхий PowerSpin™ Roller Mop шал арчигч нь салбартаа анхдагч хивс таньж, хуурай байлгах хамгаалалтын бүрээстэйгээс гадна шалыг толбогүй, жигд цэвэрлэнэ.
Мөн AutoWash™ Dock автомат суурь, үнэр дарах нүүрстөрөгчийн шүүлтүүртэй тоосны уут, Roomba® Home аппликейшний ухаалаг удирдлагын хамтаар таны гэрийг өдөр бүр илүү цэвэр, цэмцгэр байлгах болно.
4 дахин илүү хүчтэй соролт, халуун усаар толбо цэвэрлэх функц, гэрийн тэжээвэр амьтдыг таних сайжруулсан AI, үс орооцолдохоос сэргийлсэн сойз, үнэр дарах нүүрстөрөгчийн шүүлтүүртэй тоосны уут, 75°C халуун усаар өөрийгөө угаах систем, мөн 3 сар хүртэл хугацаанд хүний гар оролцоогүй өөрийгөө арчлах шинэчлэгдсэн хялбар ажиллагаа.
Халуун усаар шалыг арчих технологи, маш хүчтэй сорох чадал, үс орооцолдохгүй хос резинэн сойзны ачаар амьтны үс, асгарсан шингэн, хуурай хаягдал, тоос шороог үр дүнтэй цэвэрлэж, олон өрөөтэй орон сууц, байшинг бүхэлд нь жигд цэвэрлэнэ.
PowerSpin™ Roller Mop арчигч нь өөрийгөө 75°C халуун усаар автоматаар угааж, хусаж байнгын цэвэр байлгана. Салбартаа анхдагч арчигчийн хамгаалалтын бүрхүүл нь хивсэн дээр гарахад автоматаар таньж, булыг өргөж хамгаалдаг тул хивсийг норгохгүй, толбогүй цэвэр байлгана.
Халуун усаар толбо цэвэрлэх горим, минутанд 200 эргэлтийн зүлгэлт, тогтвортой даралтын тусламжтайгаар хатаж тогтсон асгарсан зүйлс болон хатсан толбыг ул мөргүй арилгаж, гал тогоо, үүдний хэсэг болон гэрийн тэжээвэр амьтдын бүсийг цэвэрхэн байлгана.
PerfectEdge® технологи нь шал арчигчийг хананд зай завсар үлдээлгүйгээр, үс орооцолдохгүй хос ирмэгийн сойз нь булан, ханын хөвөө, шүүгээний доорх тоос шороог бүрэн хамаж цэвэрлэнэ.
Амьтны их хэмжээний үс, гаднаас орж ирсэн тоос шороо болон байнга үүсдэг бохирдлыг төвөггүй цэвэрлэнэ. Үс орооцолдохоос хамгаалсан сойзны технологи нь арчилгааг эрс багасгаж, ашиглахад илүү хялбар болгодог.
ClearView™ Pro LiDAR технологи гэрийн нарийвчилсан 3D газрын зураглал гарган, хамгийн оновчтой цэвэрлэгээний маршрут гаргадаг. PrecisionVision™ AI нь цахилгааны утас, гутал, тэр ч байтугай гэрийн тэжээвэр амьтны ялгадсыг таньж, найдвартай цэвэрлэгээ хийдэг.
Шингэн болон хуурай их хэмжээний бохирдлыг автоматаар урьдчилан ялган таньж, тухайн хэсэгт автоматаар нэмэлт цэвэрлэгээ хийснээр хамгийн ихээр хүн холхидог болон их бохирдолтой хэсгийг бүрэн цэвэрлэнэ.
AutoWash™ Dock суурь нь тоосны савыг 3 сар хүртэл автоматаар хоосолж, 75°C халуун усаар шал арчигчийг угааж, 50°C халуун агаараар хатаан, цэвэрлэгээний шингэнийг автоматаар дүүргэдэг. Ингэснээр өдөр тутмын арчилгааг эрс багасгаж, роботыг үргэлж бэлэн байдалд байлгана.
Идэвхжүүлсэн нүүрстөрөгчийн шүүлтүүртэй тоосны уут нь тоос, харшил үүсгэгч бичил хэсгүүд болон эвгүй үнэрийг дарах функцтэй. Roomba® Home аппликейшнээр өрөө тус бүрийн цэвэрлэгээний хуваарь гаргах, гэрийн тэжээвэр амьтдын хэсгийг онцлон цэвэрлэх боломжтой. Мөн Alexa, Siri, Google Assistant-ийн дуут удирдлагыг ашиглан гараа ашиглахгүйгээр роботыг удирдах боломжтой.






